Баянтэс сумын Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл хамтран малчид, иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Өвс, тэжээл нөөцлөх, эрүүл мэнд, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.